2015-01-12 СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Enkhtuvshinbat 247

Дүүргийн залуучуудын холбооноос та бүхний "Сурагчдын амралт"-нд

Ахлах ангийн сурагчид та бүхэн сайхан амарч байна уу?
Дүүргийн залуучуудын холбооноос та бүхний "Сурагчдын амралт"-нд зориулан доорх 2 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
1. Мэргэжилээ хэрхэн оновчтой сонгох тухай эссе бичлэгийн уралдааныг 2015.01.26-01.31-ны өдрүүдэд зарлаж, 2015.02.07-ны өдөр Мэргэжилээ хэрхэн оновчтой сонгох тухай өдөрлөх зохион байгуулж "Зах зээл"-д нэн эрэлттэй байгаа 20 төрлийн мэргэжилийн хүмүүстэй уулзуулах болно. Иймд та эссе бичлэгийн уралдаандаа эртнээс бэлтгэхийг уриалж байна. Мөн эдгээр арга хэмжээний тухай зар 2015.01.26-ны өдрөөс та бүхний сургуулиудаар албан ёсоор зарлагдах юм. 
2. Сурагчдын амралтыг тохиолдуулан Илтгэх урлаг, Гадаад хэлийг яаж амархан сурах вэ?, Эссе-г хэрхэн сайн бичиж сурах вэ? зэрэг сэдвээр "Идэвхтэй амралт" сэдэвт хагас өдрийн уулзалт өдөрлөгийг 2015.01.21 өдөр зохион байгуулах тул та бүхэн өдөрлөгт идэвхтэй оролцоорой. 
Жич: Мэргэжил сонгох өдөрлөг дээр ямар мэргэжилийн хүмүүстэй уулзах хүсэлтэй байгаа болон "Идэвхтэй амралт" өдөрлөг дээр ямар сэдвээр илтгэх сонсож суралцах тухай хүсэлтээ "Comment" бичиж үлдээх болон "message" илгээнэ үү.
Мөн "Идэвхтэй амралт" өдөрлөгт оролцох сурагчид 2015.01.20-ны дотор "message" илгээж бүртгүүлээрэй.